Алсын хараа
Хүн бүрт ѳѳрийн ѳвѳрмѳц туршлагыг бүтээх, хѳгжих таатай нѳхцѳлийг хангасан бизнесийн үйлдлийн систем болох.
Эрхэм зорилго
Тѳрѳл бүрийн туршлагын төгс хослол нь аливаа амжилттай бизнесийг бий болгодог бол 2029 оны байдлаар бид дэлхийн хүн амын +20%-д Эрксисийн бизнесийн үйлдлийн системийг хүргэсэн байна. XOS нь өвөрмөц туршлага бүрийг нэг дор хуримтлуулсан үндсэн дэд бүтэц юм. Хүн бүрийг сайхан амьдралд хѳтлѳх сайн туршлагуудыг бүтээе!
Стратеги
Софтвэйр бүтээгчид болон дижитал маркетингийн агентлагуудын бизнес эрхлэгч бүрт зориулж бүтээх бизнесийн үйлдлийн системийн суурь архетиктор нь байна.
Ойрын зорилго
Технологийн салбарын оролцогч талууд болон хэрэглэгчдэд бодит бөгөөд ѳѳрчлѳлт авчрах нээлттэй эх болон софтвэйр бүтээгч нарт тѳвлѳрсѳн туршлагыг бий болгосноор дэлхийн шилдэг хамт олны туршлага бүтээгч үлгэр жишээ байгууллага болоход оршино.
Бизнесийн зорилт
Эрксисийг төлөвлөгөөт гарааны хөрөнгө оруулалтаа татахад шаардлагатай хэмжээний тогтмол борлуулалттай байна.
Бүтээгдэхүүний зорилт
1000 гаруй бодит, амьдрал өөрчлөх туршлагыг 2023 онд бүтээсэн байна.
Дотоод үйл ажиллагааны зорилт
Хэрэглэгчийн өмнөөс бодож шийдвэр гаргах чадамжтай шаардлагатай багийн гишүүдийг багтаа авна.
Monthly KPIs
Хэрэглэгчид болон партнеруудаа сайн сонсох
Хөгжүүлэлтийн ажлуудаа төлөвлөх
Тогтмол эргэх холбоотой байж, улам сайжруулах
Бидний үнэт зүйл
Хэрэглэгч төвтэй байгууллага Хэрэглэгч төвтэй сэтгэхүй нь бидэнд гол анхаарлаа хааш нь хандуулахыг сануулдаг. Бид хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг өндөр байлгахад байнга анхаардаг учраас бидний шийдвэр бүр хэрэглэгчдийн хүсэл сонирхол, хэрэгцээнд тулгуурладаг.
Нээлттэй эх болон ил тод байдал Бид олон нийтийн оролцоо болон хамтын ажиллагааг хүчтэй дэмжиж ажилладаг. Ил тод байдал, эрх чөлөө, аюулгүй байдал, хариуцлагатай байдал нь бидний зорилгыг тодорхойлж, хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэхэд тусалдаг.
Өсөн, дэвжих сэтгэлгээ Талбар бүртээ өсөн дэвжих сэтгэхүйг суулгаж, хөгжүүлснээр бид тохь тухгүй байдлыг ч эерэгээр хүлээн авч, өөрчилж чаддаг. Хэрэв сэтгэлгээг дурангийн шил гэж үзвэл өсөн, дэвжих сэтгэлгээ нь дурангаар хязгааргүй холыг харах боломж юм
Зайнаас ажиллах Зайнаас ажиллах нь хувийн ажлын хуваариа зохиож, зөв цагтаа өндөр бүтээмжтэй ажиллах боломжийг олгодог. Харилцаа холбоо, бие даасан байдал, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлснээр бүтээлч сэтгэхүй болон өндөр бүтээмжийг улам нэмэгдүүлдэг.
Бүр төрлийн оролцоог дэмжих Өөр хоорондоо ялгаатай баг, хамт олныг нэгтгэж, хүн бүрийг оролцуулж чадах ажлын орон зайг бий болгох нь чухал. Шинж чанар, ёс зүй, хүйс, бэлгийн чиг хандлага болон ажил мэргэжлийн туршлага, нийгэм эдийн засгийн байр суурь ялгаатай багуудын хамтын ажиллагаа нь инноваци бий болох хамгийн тохиромжтой хөрс юм.
Хурдан алдаж, хурдан сурах Алдаа бүхэн өөрийн үр ашгийг дагуулдаг. Алдахас айхгүй байх нь хүн бүрийг шударга, ил тод, бүтээлч сэтгэхүйтэй, эрсдэл даах чадвартай болгож, хурдтай өсөлтийг бий болгодог.