Amura Munguntsetseg18 Nov 2024
Эрхэс: Огторгуйд орших одон гараг сэлтийн ерөнхийлсөн нэр. (Монгол хэлний товч тайлбар Я.Цэвэл, УБ, 2021) Огторгуй гэдэг таталцлын нөлөөгөөр хоорондоо холбогдсон одод, оддын үлдэгдэл, од хоорондын хий, тоос шороо, харанхуй материйн систем юм.
Бэлгэдэл: Өдөр тутмын дадлуудаа сайжруулах нь амьдралын чанарт шууд нөлөөлдөг. Бага багаар тогтмол сайжруулалт хийх нь илүү ашигтай, сайхан амьдралд хөтөлнө. Сайхан амьдралтай, илүү жаргалтай болсон хүмүүс эргээд орчин тойрондоо цаашлаад дэлхий ертөнцөд эерэгээр нөлөөлнө.