Тайлан нь байгууллагын үйл ажиллагааг хянах, олон төрлийн үзүүлэлтүүдийг дүн шинжилгээ хийхэд шаардлагатай мэдээллийг авахад тусалдаг. Эндээс Insight Dashboard болон Report-ийг ашиглан дэлгэрэнгүй тайлангуудыг үүсгэж, задаргаа хийх боломжтой.
1. Report (Plugin Insight) үүсгэх:
Тайлангийн хуудас нь олон төрлийн диаграммууд, харуулсан үзүүлэлтүүдийг агуулдаг.
Settings рүү орно
Insights хэсгийг нээнэ.
Report (plugin insight) сонгоно.
Choose Section хэсэгт хүссэн хэсгийг сонгоно.
(Жишээ нь: Sales, Contacts, Tag, Deal charts)
Report Name хэсэгт тайлангийн нэрийг оруулна.
Public or Private хэсэгт тайланг олон нийтэд нээлттэй (Public) эсвэл зөвхөн өөрийн баг (Private) байдлаар хадгалах эсэхээ сонгоно.
Create Reports from Templates хэсэгт харахыг хүссэн chart сонгоно
(Жишээ нь: Call Charts, Inbox Chart, Tasks Chart, Tickets Chart, Deals Chart, Contact Chart, Form Chart)
Бүх тохиргоог шалгаад, Save товчийг дарна.
2. Dashboard (Team Insight) үүсгэх:
Энэхүү хуудас нь багийн гишүүдийн үйл ажиллагааг тоймлон харах боломж олгодог.
Settings рүү орно
Insights хэсгийг нээнэ.
Dashboard (team insight) сонгоно.
Choose Section хэсэгт ажилтанг оруулж өгнө.
(Жишээ нь: Support team, CEO)
Dashboard Name хэсэгт тайлангийн нэрийг оруулна.
Public or Private хэсэгт тайланг олон нийтэд нээлттэй (Public) эсвэл зөвхөн өөрийн баг (Private) байдлаар хадгалах эсэхээ сонгоно.
Charts хэсэгт харуулах диаграммуудыг сонгоно.
(Жишээ нь: Call charts, Inbox chart, Tasks chart, Tickets chart, Deals chart, Contact chart, Form chart)
Бүх тохиргоог шалгаад, Save товчийг дарна.