Эрхэс дээр хэрхэн Каллпро холболт хийх вэ?
1. Каллпро холболтын тухай
Эрхэс нь боломжит сувгуудыг нэгтгэн нэг цэгээс хариулах хэрэглэгчийг таних боломжийг олгодог. Тухайн холболтын сувгуудыг нэг нь Каллпро юм. Энэ нь Монгол дах Каллпро компанитай хийсэн интеграци холболт бөгөөд КаллПрод таны бүртгэлтэй байгууллагын дугаарт ирсэн дуудлага бүр эрхэс дээр орж ирж бүртгэгддэг.
Үүнд дараах боломжууд үүснэ.
-
Сэжим үүсгэж буй хэрэглэгчдийн тоо бүртгэгдэх
-
Дуудлагаар орж ирж буй харилцан яриаг эрхэс дээр харах түүх үүсэх
-
Ирээдүйд дугаараар сегмент хийж ашиглах
-
Хэрэв форм болон өөр бусад сувгаар орж ирсэн хэрэглэгч бол тухайн хэрэглэгчийг залгах үед таних
-
Дуудлагын харилцан ярианы тайлан гарах
-
Ажилтны тайлан гарах
-
Дуудлагын ярианы бичлэгийг сонсож болно.
2. Та өөрийн API хаягийг info@callpro.mn болон info@erxes.io руу илгээгээрэй.
Ингэхдээ та өөрийн API ийг үүсгэхдээ дараах аргаар үүсгэнэ үү.
-
Өөрийн Saas хэрэглэгч үү, Open source хэрэглэгч үү гэдгийг тодорхойлох
-
Saas хэрэглэгч бол ийм API үүснэ.
https://organizationname.app.erxes.io/api/pl:integrations/callpro-receive -
Open Source хэрэглэгч бол ийм API үүснэ.
https://domain.com/gateway/pl:integrations/callpro-receive

3. Таны мэйлний хариуд дараах ЯРИАНЫ БИЧЛЭГ ирна.
Хэрвээ танд ярианы бичлэг ирээгүй бол дахин мэйл бичиг Ярианы бичлэгээ аваарай. Учир нь уг API аар бид эрхэс дээр холболт хийнэ.

4. Ярианы бичлэгийг хуулж аваарай.

5. Өөрийн эрхэс рүүгээ нэвтэрч, Settings - Add Ons руу дарж ороорой.

6. Add Ons дотор байрлах Callpro гийн дээр байрлах +Add дээр дарна уу.

7. Гарч ирсэн цонхныг бөглөнө үү.
Name:
Phone Number:
Record URL: Каллпрогоос ирсэн ЯРИАНЫ БИЧЛЭГийн линкийг хуулж оруулна уу.
Brand:
Channel: Аль баг хэлтэс харагдахаа сонгоорой

8. Шалгаж үзэхээр өөрийн холболт хийсэн дугаарлуу залгаарай.
Хэрвээ орж ирээд хэвийн орж ирээд яриагүй байвал NOANSWER, ярьсан бол ANSWERED болно.
