Сайн байна уу,
Saas хувилбар бол бүх хэрэглэгчийн дата, эрхэс сервер, имэйл сервер, зураг гээд нэг сервер дээр байрладаг, алдаа гарахад бүх хэрэглэгчидэд адилхан алдаа гардаг хувилбар юм. Олон хэрэглэгч ашигладгаас үүдэн уг хэсэгт хөгжүүлэгчидийн код хамаагүй орохгүй заавал Эрхэс дээр шалгагдаж хянагдсан код ажлууд ордог. Мөн нэг сервер ашигладаг тул аширглалтын хэмжээнээс хамаарч сард төлөх үнэ нэмэгддэг. Open source хэрэглэгчийг бодоход нэвтрэх үеийн тохиргоо хийдэггүй, мөн бага хэмжээний ашиглалтанд зардал бага гардаг. Харин том хэмжээний ашиглалттай компани ашиглахад зардал хэт их гарах тул Open Source хувилбар нь илүү зохимжтой болдог
Open source / self hosted хувилбар бол тухайн эрхэсийг ашиглах гэж байгаа хүн өөрийн серверээ бэлдээд тухайн сервер дээрээ эрхэсийн кодыг суурилуулан ашиглах боломжтой. Саас хувилбарыг бодоход бүх тохиргоог эхнээс нь хийдэг тохиргоо дутуу бол эрхэс бүрэн ажиллагаагаар нь ашиглахад тогтмол тохиргооны алдаа их заана. Саас хэрэглэгчийг бодоход бүх сервер юм бидний өөрсдийнх дээр байрладаг тул бүхий л аль ч модуль ямар ч хязгаар энэ хувилбарт заадаггүй. Бүхий л модуль хязгааргүй байдаг. Алдаа гарахад зөвхөн тухайн сервер болон айл дээр гарах нь их байдаг. Уг төрлийн хэрэглэгчийн хувьд бидэнд хандаж илүү үйлчилгээ авах буюу тохиргоо хийх, зөвөлгөө авах, нэвтрүүлэлтийн зөвөлгөө авах, хэрэв өөрийн хөгжүүлэгчгүй бол алдаа мэдэгдэх, шинээр модуль хөгжүүлүүлж авах гэх мэтээр ашиглаж явдаг. Open source дээр харьцангуй бүхий л модуль хамгийн түрүүлж орж түрүүлж тест болон шалгалт хийгдсэний үндсэн дээр Саас руу ордог тул зарим модулийн тоо Саас хувилбараасаа их байдаг
/Шалтгаан: Open source хувилбар дээр ямар ч хөгжүүлэгч суралцаад код бичиж модуль хөгжүүлж болох ба энэ нь бүрэн бүрэн бус аль ч тохиолдолд шууд ажилуулаад туршиж болдог харин Саас хувилбарыг олон хүн ашигладаг гэдэг утгаараа тийм туршилтын зүйлс ордоггүй нь өөрөө модуль бага байх нэг том шалтгаан юм/