SaaS гэж юу вэ?
SaaS буюу Software as a Service нь суурилуулах, тохиргоо хийх шаардлагагүйгээр шууд онлайнаар нэвтэрч ороод хэрэглэх боломжтой програмыг хэлнэ. Ихэнх тохиргоо, шийдэл, аюулгүй байдал болон байнгын засвар сайжруулалтууд тухайн програмыг санал болгож буй компанийн мэргэжилтнүүдийн шийдлээр урьдчилан эсвэл тогтмол хийгдэж явдаг. Энэхүү шийдэл ашиглахад байгууллагад технологийн баг, эсвэл гишүүн байх шаардлагагүй.
Open Source Software гэж юу вэ?
OSS буюу нээлттэй эхийн шийдэл нь програмын эх код нь нээлттэй, түүнийг татан авч, суурилуулан, шаардлагатай тохиргоо, аюулгүй байдлыг хангах ажлууд хийгдэснээр хэрэглэнэ. Програмын лиценцийн дагуу эх кодыг өөрчлөх, өргөтгөх бүрэн боломжтой бөгөөд байгууллага өргөжихийн хэрээр системийн хэрэглээг өөрсдөө тохируулан өөрчлөх боломжтой. Системийн аюулгүй байдал, сайжруулалтын арга хэмжээг тогтмол авах нь чухал юм.
OS | SaaS |
Хаанаас ч нэвтрэх боломжтой | Хаанаас ч нэвтрэх боломжтой |
Ашиглаж эхлэхэд цаг хугацаа зарцуулна | Ашиглаж эхлэхэд харьцангуй бага хугацаа зарцуулна |
Програмын кодыг өөрсөддөө тохируулан өөрчлөх загварчилах боломжтой | Програмын кодыг өөрсөддөө тохируулан өөрчлөх загварчилах боломжгүй |
Мэдээллийн аюулгүй байдлаа өөрсдөө хариуцна | Үйлчилгээ үзүүлж буй компанид таны мэдээллийн аюулгүй байдлыг хариуцна |
Засвар, шинэчлэл байнгын шаардлагатай | Засвар, шинэчлэл хийх шаардлагагүй |
Техникийн баг эсвэл ажилтан хэрэгтэй | Техникийн баг эсвэл ажилтан шаардлагагүй |