ГЭМТЭЛ СААТЛЫН, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ БА
ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХУГАЦАА
Ноцтой доголдол:
Эрхэс Маркетингийн систем дээр Програм хангамжийн үйлдэл буюу процесс ажиллахгүй болж, ингэснээр систем бүрэн зогсох буюу системийн үйл ажиллагаа бүрэн алдагдахыг хэлнэ.
Хариу авах арга хэмжээ: Ноцтой доголдол үүссэн тохиолдолд уг асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг гүйцэтгэгч тал нэн даруй авч хэрэгжүүлнэ.
Дунд зэргийн доголдол:
Дунд зэргийн доголдол гэдэг нь Эрхэс Маркетингийн систем дээр Програм хангамжийн үйлдэл буюу процесс доголдохыг хэлнэ.
Хариу авах арга хэмжээ: Ноцтой доголдолд ангилагдах тохиолдлуудаас бусад бүх асуудлаас түрүүнд нэн даруй анхаарч авах арга хэмжээг дунд зэргийн доголдол дээр авч үзнэ. Бүх шийдвэрлэгдсэн байдалд гүйцэтгэгч талаас хяналт тавина.
Бага зэргийн доголдол:
Бага зэргийн доголдол гэдэг нь Эрхэс Маркетингийн систем дээр Програм хангамжийн үйлдэл буюу процесст үзүүлэх нөлөө нь хамгийн бага буюу байхгүй байх доголдлыг хэлэх ба програм хангамжид гарсан асуудал буюу алдаа доголдлыг яаралтай бус байдлаар шийдэх шаардлагатайг хэлнэ.
Хариу авах арга хэмжээ: Дунд зэргийн ангилалд багтсан асуудлуудыг гүйцэтгэгч талаас өөрийн бааз суурийг ашиглан шийдвэрлэх боловч ноцтой доголдол болон дунд зэргийн доголдолд багтсан асуудалтай адил тэргүүн ээлжинд шийдвэрлэгдэггүй.
Доорх хүснэгтээс гүйцэтгэгч атлаас үзүүлэх үйлчилгээний түвшин:
| Доголдолд хариу арга хэмжээ авах хугацаа | ||
| Зэрэглэл | Тодорхойлолт | Шийдвэрлэх хугацаа |
| Ноцтой алдаа | Систем ажиллагаагүй болсон | 4цаг |
| Дунд зэргийн алдаа | Өндөр ач холбогдох бүхий нэг функц алдагдсан | 2 хоног |
| Бага зэргийн алдаа | Өндөр ач холбогдох бүхий нэг функц алдагдсан ч шийдэл олох боломжтой. | 7 хоног |
| Системийн эмзэг байдал (vulnerability) хариу арга хэмжээ авах хугацаа | ||
| Зэрэглэл | Тодорхойлолт | Шийдвэрлэх хугацаа |
| Ноцтой эмзэг байдал | Хэн нэгэн системд хялбар байдлаар нэвтэрч орох боломжийг бүрдүүлсэн эмзэг байдал | 7 хоног |
| Дунд зэргийн эмзэг байдал | Эмзэг байдлыг ашиглан систем руу хандалт үүсгэх, цаашлаад систем рүү шууд бусаар хандах боломжийг бүрдүүлнэ. | 1 сар |
| Бага зэргийн эмзэг байдал | Халдлагад ашиглах боломж бүхий мэдээллийг цуглуулах эмзэг байдал | 3 сар |
* - Асуудлын цар хүрээ, тухайн нөхцөл байдлаас шалтгаалж хугацаа хэтрэх, сунгагдах боломжтой.