Email templates-ыг тохируулах нь байгууллагынхаа цагийг хэмнэх хялбар арга юм. Тухайн тохиолдол бүрт гараар имэйл бичихийн оронд тогтмол илгээдэг имэйлд зориулсан email templates -ыг тохируулж болно.
Email templates гэж юу вэ?
Email templates нь таны үйлчлүүлэгчид рүү автоматаар илгээх боломжтой урьдчилан тохируулсан имэйлүүд юм. Бид байнга илгээдэг имэйлдээ email templates ашигладаг. Энэ нь танай байгууллага болон үйлчлүүлэгчдэд илүү хялбар болгодог. Загваруудыг дараах байдлаар тохируулах боломжтой.
Email templates -ыг хэрхэн сайн ашиглах вэ?
Campaign дээрээ email templates -аа ашиглах нь энэ функцийг ашиглах сайн арга юм. Энэ нь танай байгууллагад олон имэйл илгээхэд хялбар болгодог. Та мөн "имэйлийн загвар" дахь "атрибут" -ыг өөрчилж, хэрэглэгч бүрт тохирсон онцгой имэйл илгээж болно (жишээлбэл, имэйлд хэрэглэгчийн нэрийг оруулах). Attributes -ын хэрэглээгээ хэрхэн оновчтой болгох талаар энд дарж уншина уу.
Email templates -аа attributes -аар илүү онцгой болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
Та тохиргоо дотроос төлөвлөсөн email template -аа үүсгэж болно. Дараах алхмуудыг дагана уу.
- Erxes дээрх ерөнхий тохиргоон дээр дарна уу
- Email templates дээр дарна уу (multipurpose settings)
- "Шинэ имэйлийн загвар" дээр дарна уу.
- Имэйлийн загвараа бичнэ үү
Контентын загвараа хэрхэн тохируулах талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Бид мөн имэйлийг илүү эмх цэгцтэй харагдуулахын тулд email template дээрээ баннер нэмдэг.
Бид campaign -д email templates -ийг хэрхэн ашигладаг вэ?
Бид үйлчлүүлэгчиддээ олон имэйл илгээхдээ "кампанит ажил" ашигладаг. Бид "кампанит ажил" -ыг ашиглан бүтээгдэхүүний шинэчлэлт, гомдлын шинэчлэлт гэх мэтийг илгээдэг. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу. Дараах алхмуудыг ашиглан "кампанит ажил" -даа урьдчилан тохируулсан имэйлээ бэлтгэ.
- 'Campaign' дээр дарна уу (marketing)
- Шинэ 'Campaign' үүсгэх
- 'Compose your campaign' хэсэгт тохирох имэйлийн загварыг сонгоно уу. Энд дарж "кампанит ажил" үүсгэх талаар дэлгэрэнгүй үзнэ үү.
- 'Send & Live' дээр дарна уу.
Дараа нь email template нь таны campaign-тай холбоотой байх болно. Үйлчлүүлэгч бүрийн имэйлийг дахин бичихгүйгээр та хүссэн хэмжээгээ автоматаар илгээж болно.
Энгийн имэйлд зориулж email templates -ыг хэрхэн ашигладаг вэ?
Мөн ердийн имэйл илгээхдээ email templates -ыг ашигладаг. Бид campaign ашиглахын оронд ганцаарчилсан имэйл илгээх шаардлагатай бол энэ сонголтыг ашигладаг. Урьдчилан тохируулсан имэйлээр ердийн имэйл илгээхийн тулд эдгээр алхмуудыг дагана уу.
- 'Team inbox' дээр дарна уу
- 'Send a new email' дээр дарна уу (хуудасны дээд талд байгаа)
- Илгээх имэйл, сэдвийн мөр, хүлээн авагчийг сонгоно уу
- Тохирох имэйлийн загварыг сонгоно уу.
- 'Send' дээр дарна уу
Та "имэйлийн загвар" -аа загвар дотор эсвэл имэйл үүсгэх үедээ засах боломжтой.
Энэ функцын тусламжтайгаар бидний үйл ажиллагаа илүү жигд, хурдан явагддаг. Цаг хэмнэх, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж таны бизнест маш чухал. Манай email templates функцийг ашигласнаар цаг хэмнэж, үйлчлүүлэгчдэд цаг тухайд нь имэйл илгээдэг.